Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн VI-VIII ангийн сурагчид, Хан-Уул дүүргийн 26-р сургуулийн VIII ангийн сурагчид, Сүхбаатар дүүргийн 29-р тусгай сургуулийн сурагчид зочилсон ба “Гэрэгэт элч” хөтөлбөрийн зочин ХБНГУ дахь Монгол улсын соёлын элч О.Оюунтуяа мөн тус орчинд сурагчдыг хүлээн авч уулзсан билээ. Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн сурагчид, Сонгинохайрхан дүүргийн 104-р сургуулийн IX ангийн сурагчид, Сүхбаатар дүүргийн 2-р сургуулийн 8-р ангийн сурагчид, “Манай гэр” асрамжийн газрын хүүхдүүд музейтэй танилцаж нийт 211 сурагч Байгалийн Түүхийн Музейн орчинд үлгэрийг сонсож, танилцав.