Өрөг урлаг буюу ландарт, керамикын хичээлийг уран бүтээлч У.Одмаа сурагчдад танилцуулж заалаа. Байгалийн чулууг ашиглаж бичил амьдралын загвар, байгалийн үзэгдлээс хэсэгчлэн бүтээсэн зохиомжуудыг суурь кардон дээр бэлдэв. Мөн шавраар үзэгний сав, суурь таваг, сувинер бүтээлүүд бэлдсэн ба тус бүрийг хатаасны дараа түүхий шатаалт хийж цэнхэр паалангаар өнгө нэмсэн билээ. Ингээд хоёрдахь шатаалтанд орж бүтээлүүд бүрэн дууссанаар керамик бүтээл болж дэлгэгдсэн юм. Бага ангийн сурагчид керамик бүтээлүүд хийсэн ба ажиллагаа, төвлөрөл шаардах нарийн төрөлд гүйцэтгэл бүрэн бүтээлүүдийг хүн ба байгалийн харилцаа сэдвийн дагуу үлгэрээс ойлгосон өөрсдийн төсөөллөөр дуусгажээ.