Б.Содномдаржаа

Монгол уран бичлэгийн хичээл мөн зангилаа бичгийн урлагийг уран бүтээлч Б.Содномдаржаа багш тайлбарлаж өгөв. Илчийн үгийг цаасан хэлбэрээр дамжуулахаас өмнө зангилаа бичгээр дамжуулж явсан ба хялгас, утас зэрэг нарийн уян материалаар сүлждэг байжээ. Харин одоогоор уг сүлжмэлийн талаарх мэдлэг, арга түүхэн явцад цааш судлагдаагүй орхигдохоо шахаж аюулд ороод байгаа юм. Уг түүх болон унших зангидан бичих дарааллыг сурагчдад зааж, хамтдаа нарийн утас зангидан дадлагад суурилан суралцлаа. Зангилаа бичгийг монгол бичгийн цагаан толгойгоор бүтээдэг ба сурагчид монгол бичгийн шүд, шилбэ, гэдэс, гэзэг мөн нуруу дусал зэрэг цагаан толгойн үсэгнүүдтэй танилцаж, зангилаа хийх талаар суурь ойлголтоос нь эхлэн сурсан билээ.