/www/wwwroot/ulger-domog.mn/blog-details.php on line 24
Deprecated: htmlentities(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /www/wwwroot/ulger-domog.mn/blog-details.php on line 24
">
Төв Азийн өргөмжлөлт, зууны манлай төрийн туульч Б.Баярмагнай “Богцтой бадарчин” хөтөлбөрийн туршид сурагчдад монгол туулийн гайхамшгийг таниулан тууль хайлж, аман зохиолын биет бус өвийг сургуулийн орчинд таниуллаа.
Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургууль, Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургууль, Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль, Чингэлтэй дүүргийн 23-р сургууль, Баянзүрх дүүргийн 33-р сургууль, Хан-Уул дүүргийн Монте Роза сургууль, Сонгинохайрхан дүүргийн 104-р сургууль, Сүхбаатар дүүргийн 2-р сургууль, 25-р тусгай сургууль болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р тусгай сургууль, Баянгол дүүргийн 38-р сургууль тус бүрт сургуульд нь очиж анги танхимд нь мөн урлаг зааланд нь тууль хайлав. Мөн Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв болон “Манай гэр” асрамжийн газарт зочилсон ба нийт 550 гаруй сурагчдад тууль хайлж сонсгожээ.
Биет өв гарт баригдаж, нүдэнд үзэгдэн үлдэж болох ч биет бус өв гэдэг уламжлан тээх соёлын хэлхээ болон хүн үгүй бол дорхноо устах аюултайг тус хөтөлбөрөөр дамжуулан сурагчдад ойлгуулж байв. Тууль хайлах нь ямагт байгалиа, газраа, тэнгэрээ аргадах заслаар гурван өдөр шөнө ч дарааллан үргэлжлэх (түүнээс ч урт үргэлжилж болох) одоог хэр нь нууц нь бүрэн тайлагдаагүй монгол аман зохиолын аялгуут хэлбэр юм. Баруун монголд зан үйлийн шинжээ алдалгү одоог хүртэл уламжлал үргэлжилж байгаа бол халх монголд уран сайхны хэлбэрээр түгээмэл тархан үргэлжилж байна. Суурин иргэншилд өссөн сурагчдад туульсын уламжлал хол мэт санагдаж болох ч “Тууль бол монгол хипхоп юм шүү дээ” гэж ёжлон харьцуулсан түүний тайлбараас улбаалж сурагчдад илүү ойр, дөхөм санагдсан талаар хүүхдүүд сэтгэгдлээ хуваалцаж байв.
ҮЛГЭР, ДОМОГ, ӨВ СОЁЛ ТӨСЛИЙН