/www/wwwroot/ulger-domog.mn/blog-details.php on line 24

Deprecated: htmlentities(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /www/wwwroot/ulger-domog.mn/blog-details.php on line 24
">

“ҮЛГЭРИЙН БААТРУУД АМИЛСАН НЬ” ХӨТӨЛБӨРТ ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ?

   Тайзны урлагаар дамжуулж, үлгэрийн баатруудын жүжигчилсэн тоглолтуудаар агуулгыг хүргэх нь тус төслийн зорилго билээ. 


    Төслийн хүрээнд Монгол Улсын Хүүхэлдэйн Театр болон Рома хүүхэлдэйн театр хамтран ажиллав. Монгол Улсын Хүүхэлдэйн Театрт Баянзүрх дүүргийн VII-VIII ангийн сурагчид, Баянзүрх дүүргийн Монтэ Роза сургуулийн сурагчид хүүхэлдэйн жүжгийг үзэв. Мөн Сүхбаатар дүүргийн 2-р сургуулийн VII-оос дээр ангийн сурагчид “Эрэлхэг Пөөдөө” жүжгийн нээлтэн дээр үзвэрийг үзсэн ба ид шидийн мэт ертөнцөд бяцхан сарлагийн тугал Пөөдөө аав, ээж сарлагтайгаа хөгжилдөн амьдарч байтал Тоодой унаганы “Сэрээрэй…” гэх дуунаар сэрж юу ч саналгүй гайхан сууж, үнэн учрыг олохоор цаашлаж буй агуулгатай жүжиг юм. Мөн тус сургуулийн бага ангийн сурагчид  “Хунт нуур” жүжгийн нээлтэн дээр үзвэрийг үзсэн билээ. Баянгол дүүргийн 38-р сургуулийн VII-VIII ангийн сурагчид, “Манай гэр” асрамжийн газрын хүүхдүүд, Монтэ Роза сургуулийн бага ангийн сурагчид, Шинэ Монгол сургуулийн мөн бага ангийн сурагчид гэх мэт нийт 340 гаруй сурагчид Монгол Улсын Хүүхэлдэйн Театрт жүжгээр дамжуулж төслийн үндсэн сэдэв хүн ба байгалийн харилцан шүтэлцээ агуулгыг хэлэлцсэн билээ. Түүнчлэн “Аз жаргалтай ханхүү” жүжиг тус театрт тавигдсан бөгөөд өвлийн улирал наашлах дөхөж хараацай зэгсийг хамт явахыг гуйсан ч хамт явахгүй гэсэн шийдвэрт нь ихэд гонсойн халуун орныг зорьно. Замдаа аз жаргалтай ханхүүгийн хөшөөтэй тааралдаж адал явдал эхлэх болно. 



    Рома Хүүхэлдэйн Театрт Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн бага ангийн сурагчид, Налайх дүүргийн Эрдмийн Оргил цогцолбор сургуулийн V, IX ангийн сурагчид, Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн I-V ангийн сурагчид, Сонгинохайрхан дүүргийн 104-р сургуулийн I-V ангийн сурагчид, Сүхбаатар дүүргийн 25-р тусгай сургуулийн I-V сурагчид, 29-р тусгай сургуулийн I-V ангийн сурагчид гэх мэт нийт 1360 гаруй сурагчид Рома Хүүхэлдэйн Театрт зочилжээ. 



    Сурагчид тайзны бүтээлээр дамжуулж төслийн сэдвийг ойлгохоос гадна театрт биеэ авч явах соёлыг ангийн сурагчдын хамт ойлгож авсан билээ. 

ҮЛГЭР, ДОМОГ, ӨВ СОЁЛ ТӨСЛИЙН

БУСАД МЭДЭЭ