/www/wwwroot/ulger-domog.mn/blog-details.php on line 24
Deprecated: htmlentities(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /www/wwwroot/ulger-domog.mn/blog-details.php on line 24
">
Нийгмийн сонгогдсон салбар бүрийн үлгэр дууриал болсон алдартнууд ерөнхий боловсролын сургуулийн орчинд болон музейд сурагчидтай уулзаж, төслийн үндсэн сэдэв “хүн ба байгалийн шүтэлцээ” сэдвийн дагуу үлгэр, домог уншиж өглөө.
Дүрслэн бүтээх урлагийн салбараас загвар зохион бүтээгч Ариунаа Сүри (А.Ариунаа) Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургуулийн VIII-XII ангийн сурагчидтай уулзсан ба дэлхийн загварын тайзан дээр Монгол улсаа төлөөлж ажилласан туршлага, дурсамжаа сурагчидтай хуваалцаж байв. Жангар хүүхдийн номын редакцийн зураач, зохиогч МУСТА Б.Төрмөнх Баянгол дүүргийн 38-р сургуульд V ангийн сурагчидтай ангид нь уулзаж, “Монгол хүн” цуврал зурагт номын хэсгээс танилцууллаа. МУУГЗ уран бүтээлч А.Очирболд Сүхбаатар дүүргийн 29-р тусгай сургуулийн VII-IX ангийн сурагчидтай B contemporary art gallery -д уулзсан ба дэлхийн урлагийн томоохон үйл ажиллагаанд оролцож бүтээлээ туурвиж буй түүнээс урлагийн салбараар ажиллах хүсэлтэй сурагчид өөрсдийн хүссэн асуултыг сонирхон асууж байв. МУЭ-ын гишүүн уран бүтээлч М.Энхномин өөрийн бие даасан “Хайр Агаар” үзэсгэлэн дээр Хан-Уул дүүргийн Монтэ Роза сургуулийн IX, X ангийн сурагчид болон Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн VII ангийн сурагчидтай уулзаж, өөрийн үзэсгэлэн дээр дэглэсэн бүтээлүүдээс тайлбарлан, түүнээс улбаалж хүн ба байгалийн шүтэлцээ сэдвийг сурагчидтай хамтран дэлгэрүүлж ярилцав.
Тайз дэлгэцийн уран бүтээлчдээс МУСТА Г.Отгонцэцэг Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн III ангийн сурагчид, Хан-Уул дүүргийн Монтэ Роза сургуулийн II ангийн сурагчидтай уулзаж үлгэрийг урнаар уншиж, дэлгэцийн уран бүтээлч хүн үзэгч сонсогчдод агуулгыг хүргэхдээ ямар авьяасыг хөгжүүлсэн байх ёстойг өөрийн туршлага дээрээс үндэслэн зөвлөж байв.
Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн ахлах ангийн сурагчид МУСТА жүжигчин Х.Цасчихэрийг урлаг зааландаа хүлээн авч уулзав. "Алдартны өргөө" хөтөлбөрийн зорилгыг сурагчдад илүү өндөр хүргэхээр МУСТА Э.Тодгэрэл найзыгаа өөрөө урьсан нь сурагчдад гэнэтийн бэлэг болсон юм.Төслийн багаас бэлдсэн хүн ба байгалийн шүтэлцээ агуулга бүхий үлгэрийн дүрүүдийн харилцан яриаг жүжигчлэн үзүүлэв. Хан-Уул дүүргийн Монтэ Роза сургуулийн сурагчидтай дуучин Mrs.M (Э.Тамир) музейн орчинд уулзаж, хүүхэд тус бүр багаль орчноо хамгаалахын тулд ямар үйлдлүүдийг өөрсдийн зүгээс хийж болохыг ярилцсан. Найруулагч, кино зохиолч П.Дэлгэрбаяр Альфабүүк номын дэлгүүрт Баянзүрх дүүргийн Монтэ Роза сургуулийн VI ангийн сурагчидтай мөн уулзсан билээ.
Сонгинохайрхан дүүргийн 104-р сургуулийн X,XI ангийн сурагчид, Баянгол дүүргийн 38-р сургуулийн VIII-X ангийн сурагчидтай дуучин Ука (Д.Уламбаяр) үлгэрийг арын суурь хөгжмийн хамт уншиж өгч, хүн боломж гарах бүрт өөрийн дуртай зүйлийг ямагт оролдож сонирхон, болж өгвөл мэргэжлийн гүйцэтгэж сурах нь өөрийнх нь ажлын амжилтанд хэр сайнаар нөлөөлж байсныг хүүхдүүдэд хэлж байв.
Боловсрол, хувь хүний хөгжлийн салбарын зочдоос BNI Mongolia байгууллагын үүсгэн байгуулагч Э.Чинзориг Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн XI,XII ангийн сурагчидтай уулзаж мэргэжил сонголтын чиг баримжааг өөрийн ажиллаж буй салбараас танилцууллаа. Сүхбаатар дүүргийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р тусгай сургуульд X-аас дээш ангийн сурагчдидтай МУСГЗ Б.Шүүдэрцэцэг уулзаж, өөрийн бүтээлүүдээс уншиж өгч гол агуулгыг ярилцлаа. Түүний бичсэн романуудыг сурагчид гарамгай сайн мэдэж байсан бөгөөд зөвхөн зохиолчийн үгийг сонсохоос гадна хамтдаа идэвхтэйгээр номын хэлэлцүүлэг өрнүүлж чадсан юм. Мөн “Миний үлгэрийн ертөнц” уралдааны шүүгчдийн багийн бүрэлдэхүүний гишүүд сурагчидтай ангид нь уулзсан ба Хан-Уул дүүргийн Монтэ Роза сургууль, Сүхбаатар дүүргийн 2-р сургуульд хүүхдийн зохиолч О.Сундуй, Сүхбаатар дүүргийн 2-р сургууль VIII- IX ангийн сурагчидтай утга зохиолч судлаач, сэтгүүлч У.Бямбаням тус тус уулзжээ.
Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн ахлах ангийн сурагчидтай MCS группийн дэд ерөнхийлөгч, ”Шарк Танк” нэвтрүүлгийн шарк Д.Энхтүвшин уулзаж, ном унших нь түүний хувьд хэр чухал, үнэ цэнтэй дадал болох талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн “Шарк Танк” нэвтрүүлгээр өөрийн хөрөнгө оруулалт хийсэн 10 настай Б.Индра охины өөрөө зохиолоо бичиж, ээж нь зургийг нь зурсан “Бүжинд тохиолдсон явдал” цуврал номыг сурагч тус бүрт өөрийн зүгээс бэлэглэлээ.
Спорт, бүжгийн урлагийн салбарыг төлөөлж МУГТ Б.Наранбаатар, МУСТА Г.Батчимэг мөн Спортын мастер, Архангай Алтан Дорнодын дайчид багийн холбон тоглогч Б.Дархантөгс Сүхбаатар дүүргийн 2-р сургууль IX ангийн сурагчидтай уулзаж өөрсдийн амжилтын замналд тохиолдсон түүх, ойлгосон сургамжийг сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохируулан ярилцаж байв.
ҮЛГЭР, ДОМОГ, ӨВ СОЁЛ ТӨСЛИЙН