/www/wwwroot/ulger-domog.mn/blog-details.php on line 24

Deprecated: htmlentities(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /www/wwwroot/ulger-domog.mn/blog-details.php on line 24
">

“САЙН ҮЙЛСИЙН БААТРУУД” ХӨТӨЛБӨРТ ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ?

   Монгол улсад үйл ажиллагаа эрхлэгч сангуудын тэргүүн, түр удирдах  зөвлөлийн гишүүд болон төлөөллүүд сурагчидтай уулзаж нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй сайн үйлсийн ажиллагаанууд, тэдгээр ажлын хувь нэмэр хэрхэн өрнөж байгаа талаар танилцуулах юм. 


    Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн X ангийн сурагчид Голомт төв банк дээр зочилж, Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд бизнес хариуцсан захирал Д.Бадрал сурагчдыг хүлээн авч уулзсан. Нийгмийн хариуцлагын хүрээнд “100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ыг 13 дахь жилдээ олгож буй бөгөөд спорт, соёл, урлагийг дэмжин ажиллах нь бидний үүрэг гэж үздэг, энэ нь Монголын нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой хэмээн тодорхойлж байв. 


    Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагт Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн IX ангийн сурагчдийг үндэсний хөрөнгө бүрдүүлэлтийн захирал Ч.Молормаа угтан авч, байгууллагийн талаар танилцууллаа. Хүмүүнлэгийн салбарын ихэнхи чиглэлд тулж ажилладаг тус байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжиж буй хөтөлбөрүүдтэй сурагчид танилцахын сацуу мэргэжил сонголтын баримжаа авч, төслийн үндсэн сэдэв хүн ба байгалийн харилцан шүтэлцээний талаарх үлгэр, домгийг сонсож эргэцүүлж байв. 


    Баянзүрх дүүргийн Монтэ Роза сургуулийн VI ангийн сурагчид Альфабүүк номын дэлгүүрийн Метромалл дахь салбарт “Алдартны өргөө” хөтөлбөрийн зочин кино зохиолч, найруулагч П.Дэлгэрбаяртай уулзаж, төслийн үндсэн сэдвийн дагуу үлгэр, домгийг сонсож ярилцлаа. Утга зохиолын салбарт өөрсдийн мэргэжлийн байдал болон шинэлэг, хурдан үйлчилгээгээр хэдийн хэрэглэгчдэд танигдсан Альфабүүк номын дэлгүүр юуг ч хийсэн сэтгэлээсээ хандах нь чухал гэсэн уриан доор ажиллаад хэдийн 3 жил болсон бөгөөд сурагчид зөвхөн ном борлуулах ажил гэхээс илүү ном унших дадал суулгах, номыг танилцуулах соёл түгээж буйг ойлгосон талаар дэлгэрүүлэн ярьцгааж байв. Тус дэлгүүрт мөн Сонгинохайрхан дүүргийн 104-р сургуулийн XI ангийн сурагчид зочилсон билээ. Нас сэтгэхүйн онцлогоос хамаарч хэвлэн нийтлэх салбарт ажиллахад ямар байх талаарх асуултууд сурагчид асууж байсан нь мэргэжил сонголтын чиг баримжаа болж байв. 


    Сүхбаатар дүүргийн 2-р сургуулийн VIII ангийн сурагчид НҮБ-ын хүүхдийн санд зочилж, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан сурагчдыг хүлээн авч уулзлаа. Тэрээр дэлхийн олон улс орнууд дахь хүүхдийн аж байдал, тэдэнд тулгамдаж буй асуудлаар ажиллаж байсан бөгөөд тус чиглэлээр уур амьсгалын өөрчлөлт болон нийгмийн салбар хоорондын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ирсэн арвин туршлагатай мэргэжилтэн юм. Сурагчид олон улсын байгууллагт ажиллах мэргэжилтэн ямар чадварууд эзэмшсэн байх талаар мэргэжлийн чиг баримжааг авсан ба дэлхийд тулгамдаж буй ямарваа асуудлыг шийдэхийг хүсвэл хэзээд шийдэл байдаг, тэрхүү шийдлийг хайж байдаг мэргэжлийн баг дэлхий даяар ажиллаж байгааг ойлгосон талаар дурсаж байв.

 

    Баянгол дүүргийн 38-р сургуулийн дунд ангийн сурагчид Конрад Аденауэр Санд суурин төлөөлөгч ноён Виктор Франктай уулзаж илтгэл сонсон, асуулт хариултын хэсэгт хүссэн асуултаа асуулаа. Төслийн үндсэн сэдэв болох хүн ба байгалийн шүтэлцээ агуулгатай тохирох сэдвээр буюу шавж жижиг гэлтгүй байгаль орчинд ямарваа үүрэг гүйцэтгэдэг, хүмүүсийн гаргаж авсан ямарваа бодисууд тэдгээр амьтдад хэрхэн хортойгоор нөлөөлж байгааг дэлгэрүүлж ярилцсан билээ. Хэн бүхний төсөөлхөөргүй жижиг гэж андуурагдах тус сэдэв хэр сонирхолтой мөн хэр чухал болохыг сурагчид ойлгосноо сүүлд нь хэлсэн бөгөөд асуулт хариултын хэсэгт Герман улсын түүх, үе үеийн улс төрийн зүтгэлтнүүдтэй холбоотой агуулгыг дэлгэрүүлэн ярилцсан юм. Тус хөтөлбөрт ирсэн сурагчид герман хэлний сонгоны анги ба асуулт хариултанд түрүүлж зөв хариулсан сурагчдад гарын бэлэг гардуулсан билээ. 

ҮЛГЭР, ДОМОГ, ӨВ СОЁЛ ТӨСЛИЙН

БУСАД МЭДЭЭ