/www/wwwroot/ulger-domog.mn/blog-details.php on line 24
Deprecated: htmlentities(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /www/wwwroot/ulger-domog.mn/blog-details.php on line 24
">
Гадаад улс орнуудад Монгол Улсаа төлөөлж томилогдон ажиллаж байсан үе үеийн Элчин сайдын төлөөллүүд сурагчидтай уулзаж өөрсдийн ажил мэргэжлийн чиг хандлагийг танилцуулж дипломат ёс болон улс хоорондын соёлын харилцааг сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохируулан тайлбарлав. Мөн Монгол Улс дахь гадаад улс орнуудын Элчин сайдын яамд, дипломат консулын төлөөлөгчийн газрууд болон төр засгийн байгууллагийн орчинд сурагчдыг хүлээн авч уулзсан ба үүний сацуу “хүн ба байгалийн шүтэлцээ” сэдэв бүхий ардын үлгэр, сургамжит өгүүллэг болон домгуудыг сурагчдад уншиж өгч, ярилцлаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын зөвлөх, “Усны төлөө иргэдийн нэгдэл” ТББ-ын тэргүүн З.Батбаяр Багахангай дүүргийн IX, X ангийн сурагчид, Налайх дүүргийн Эрдмийн Оргил цогцолбор сургуулийн сурагчид, Сонгинохайрхан дүүргийн 104-р сургуулийн сурагчид болон Баянгол дүүргийн 38-р сургуулийн VII ангийн сурагчид гэх мэт нийт 115 сурагчтай сургуулийн орчинд болон музейн орчинд уулзаж хүн ба байгалийн шүтэлцээ дунд ус гэдэг ямар үнэтэй зүйл болохыг дэлгэрүүлж ярилцаж байв. Бидний өдөр тутамд хэр их ус зөвхөн зайлшгүй хэрэглээнд урсаж дараачаас нь хэр их усыг төсөөлж ч байгаагүй зүйлд зарцуулагдаж байгаа талаарх тооцооллыг дэлгэж хамтдаа баримтат тоонуудыг бодсон нь сурагчдад ус гэдэг хэр чухал болохыг дахин сануулж байв.
ХБНГУ дахь Монгол Улсын соёлын элч, төслийг санаачлагч О.Оюунтуяа Хан-Уул дүүргийн 26-р сургуулийн VIII ангийн сурагчид, Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн XI-XII ангийн сурагчид, Сонгинохайрхан дүүргийн 104-р сургуулийн X,XI ангийн сурагчид, Сүхбаатар дүүргийн 2-р сургуулийн VIII ангийн сурагчид, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р тусгай сургуулийн III,V,VII ангийн сурагчид болон 29-р тусгай сургуулийн сурагчидтай музейн орчинд болон сургуулийн анги танхим, урлаг зааланд нь уулзсан бол “Манай гэр” асрамжийн газрын хүүхдүүдтэй Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвд уулзлаа. Дээрх сургуулиудын нийт 190 гаруй сурагчидтай уулзаж, сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирох үлгэрийг тус бүр сонгон уншиж өгч агуулгыг хамтдаа хэлэлцсэн билээ. Үүний сацуу мэргэжил сонголтын талаар хүүхдүүдийн санал бодлыг сонсон зөв мэргэжил сонгох нь хэр чухал, түүнийг хэрхэн сонгож шийдэх талаар зөвлөгөө өгсөн.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны “Зөвшилцөл” их танхимд Онц бүрэн эрхт элчин сайд, доктор Х.Бэхбат Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн ахлах ангийн сурагчдыг хүлээн авч уулзав. Зочны эрдэм шинжилгээний сонирхол, судалгааны хүрээнд олон улсын харилцааны онол, Монгол Улсын геополитикийн асуудлууд багтдаг бөгөөд түүнчлэн олон улсын Чингис судлалын асуудлууд хамаарна. Тус судалгааны чиглэлийг дэлгэрүүлж хүүхдүүдэд тайлбарлаж, сурагчидтай нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Мөн Онц бүрэн эрхт элчин сайд Л.Галбадрах Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн сурагчдыг Ancore conference & event venue-д хүлээн авч уулзсан ба өөрийн илтгэлийг тавьж, ажил мэргэжлийн талаар сонирхсон асуултуудад хариулж байв.
Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн XII ангийн сурагчидтай Онц бүрэн эрхт элчин сайд, СГЗ, түүхийн ухааны доктор, олон улс судлалын профессор Д.Цахилгаан Хүүхдийн төв номын санд уулзав. Тэрбээр их хөлгөн туульс Хомэрын “Одиссэй”, “Илиада”-г монгол хэлнээ орчуулж гаргасан ба сурагчид түүний ажил мэргэжлийн онцлогтой танилцахаас гадна судалгаа, орчуулгийн ажлаас нь сонирхсон зүйлээ асууж хамтдаа ярилцав. Сүхбаатар дүүргийн 2-р сургуулийн XII ангийн сурагчид болон Баянгол дүүргийн 38-р сургуулийн ахлах ангийн сурагчид Монголын Хүүхдийн Төв Номын санд Онц бүрэн эрхт элчин сайд, Дэлхийн монгол гарал үүсэлтний төвийн үүсгэн байгуулагч, тэргүүн, Энэтхэг судлалын төвийн захирал, судлаач, доктор О.Нямдаваатай уулзаж, илтгэлийг нь сонссон билээ.
“Дэлхийн Монголчууд” бүтээлээ англи хэлээр хэвлүүлж дэлхийг тойрсон монголчуудаа холбох зорилготой гэдгээ дурьдаж байсан бөгөөд эртний монголын түүхийн сурвалжуудыг судалж, хэвлүүлсэн юм.
ҮЛГЭР, ДОМОГ, ӨВ СОЁЛ ТӨСЛИЙН