/www/wwwroot/ulger-domog.mn/blog-details.php on line 24
Deprecated: htmlentities(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /www/wwwroot/ulger-domog.mn/blog-details.php on line 24
">
ХБНГУ дахь Монгол Улсын соёлын элч О.Оюунтуяагийн санаачилгаар “Үлгэр домог, өв соёл- 2022” төслийг Соёлын яамны “Соёл, урлагийг дэмжих сан”-гийн дэмжлэгтэй “Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө” төрийн бус байгууллага жишиг төсөл хэлбэрээр хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд 2022 оны 09 сарын 17-оос 11 сарын 23-ыг хүртэл 15 үйл ажиллагаанд багтах 167 арга хэмжээг зохион байгуулж, Нийслэлийн 9 дүүргийн 15 сургуулийн 9104 сурагчдийг амжилттай хамрууллаа.
Уг төслийн үр дүнгийн нэгдсэн тайлан, хаалтын үйл ажиллагааг төслийн “Гэрэгэт Элч” хөтөлбөрийн хамтрагч байгууллага Монголын Дипломатын академи болон Монголын элчин сайд нарын клубтэй хамтран 11 сарын 23-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. Хөтөлбөрт хамтран ажилласан болон хүндэт зочноор уригдсан төрийн ба төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудын 110 гаруй зочид хүрэлцэн ирснээс Монгол улсаа төлөөлөн ажиллаж байсан үе үеийн Элчин сайд нарын төлөөлөл Монголын дипломатын академийн захирал, Онц Бүрэн эрхт Элчин сайд, доктор Х.Бэхбат, Онц Бүрэн эрхт Элчин сайд Л.Галбадрах, Онц Бүрэн эрхт Элчин сайд Г.Жаргалсайхан, Онц Бүрэн эрхт Элчин сайд, доктор О.Нямдаваа, Онц Бүрэн эрхт Элчин сайд, доктор, профессор Д.Цахилгаан, ХАХНХЯ-ны сайд асан, Ерөнхий Сайдын ахлах зөвлөх хатагтай А.Ариунзаяа тэргүүтэй зочид ирсэн юм. Түүнчлэн, Монгол улс дахь олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгч нар, Элчин Сайдын Яамдын төлөөллүүд хүрэлцэн ирж хүүхдийн үлгэрийн ертөнцөөр аяллаа. Тухайлбал: НҮБ, Дэлхийн банк, Дэлхийн Зөн ОУБ, Щвейцарийн хөгжлийн агентлаг, Гёте институт, ХБНГУ-ын Шпаркассе сан, Итали, Герман, Чех улсын ЭСЯамны гэх мэт зочид төлөөллүүд хүрэлцэн ирэв.
Соёлын Яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ: -“Юуны өмнө хуран цугларсан эрхэм хүндэт Элчин сайдууд, ОУБ-ын суурин төлөөлөгчид, ахмад дипломатч, эрхэм зочдын мэндийг эрээд “Үлгэр, домог, өв соёл-2022” жишиг төсөл амжилттай хэрэгжсэнд хамтын ажиллагаа, зохион байгуулсан баг хамт олонд халуун баяр хүргэе. Улмаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтын хүрээнд иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх, тэр дундаа хүүхэд залуучуудыг өв уламжлал, үлгэр, домгоор хүмүүжүүлэх, ёс суртахууны төлөвшил бий болгоход уг төсөл ихээхэн чухал нөлөө үзүүлсэнийг онцолъё. Энэхүү жишиг төсөл нь энэ жилийн хувьд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан хэдий ч ирэх жил 21 аймаг, улсын хэмжээнд өргөжин тэлж хүртээмжээ нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлье” хэмээв.
Энэхүү ерөөлийг хурайлж зууны манлай туульч, ерөөлч, магтаалч, морин хуурч МУСТА Б.Баярмагнай үлгэр, домгийн тэргүүн “Жангар” туулийн хэсгээс хайлж зочдын сонорыг мялаалаа.
Монголын Дипломатын академийн захирал, Онц Бүрэн эрхт Элчин сайд, доктор Х.Бэхбат: - “Юуны өмнө “Үлгэр домог, өв соёл-2022” төслийг санаачилж, хэрэгжүүлсэн бүх оролцогсдод Монголын Элчин сайд нарын клуб, Дипломат академийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэе. Чухал сэдэв, гүн агуулгатай, цаг үеэ гайхалтай сайн олсон энэ төслийн арга хэмжээнд оролцсондоо бид сэтгэл нэн хангалуун байна. Бидний хэдэн ахмад дипломатуудын оролцсон “Гэрэгэт элч” хөтөлбөрийн арга хэмжээнүүд нь түүхэн бодит үйл явдал, тухайлбал түүхийн алдар суутнууд, тэдний үйл хэрэг, үлдээсэн мөр нь цаг хугацаа алсрахын хэрээр хэрхэн домогшиж явдгийг тодорхой харуулсан байх. Үлгэр домог, үнэн бодит юм хоорондын ялгааг танин мэдэхийн чухлыг ч хүүхэд, залуучуудад ойлгоход хэрэгтэй болсон гэж бодож байна. Өв соёлыг тээж уламжлах үйл явц амаас ам дамжсаар, хийсвэрлэл, уран зөгнөлт шинж чанар нь давамгайлахаар үлгэр домог үүсэн хөгждөг. Харин бичгийн хэлбэрт орж, ном болж шилжсэнээр үүх түүхийн үнэн бодитой нь үүрд хадгалагдан үлддэг гэдгийг тэртээ 1253-1256 онд Монголын Эзэнт гүрэнд зорчиж, үнэлж баршгүй мэдээллийг хойчийн бидэнд үлдээсэн Гийом дө Рубрукийн жишээн дээр бид харсаан. Монгол Улсын соёлын элч О.Оюунтуяа, “Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” төрийн бус байгууллагын хамт олны цаашдын үйл ажиллагаанд нь арвин, амжилт бүтээл дүүрэн байхыг ерөөе” хэмээлээ. Тэрээр Монголын Үндэсний номын санд гарч буй Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулсан, Чингис хаан, Монголын Эзэнт гүрний тухай нэгэн сэдэвт ном зохиолын “Алтан цуглуулбар-999” үзэсгэлэнг тус арга хэмжээнд оролцож буй зочдыг үзэж сонирхохыг урив. Учир нь тус үзэсгэлэнд үлгэр домог, үнэн түүхийн аль аль нь бичгийн хэлбэрээр буцалж буйг дурьдлаа.
Төслийн удирдагч ХБНГУ дахь Монгол улсын Соёлын Элч О.Оюунтуяа нь “Үлгэр, домог, өв соёл-2022” жишиг төсөлд хамтран, дэмжиж ажилласан бүхий л оролцогч талууд байгууллага, хувь хүмүүст чин сэтгэлийн гүн талархал илэрхийлэхийн сацуу “Монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэх үйл нь монгол иргэн бид бүхний нийгмийн хариуцлага, үүрэг бөгөөд бид бүгд салбар, байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд нэгдэн хамтран ажиллаж чаддаг гэдгийг энэхүү төслийн үр дүн тодоор харууллаа” хэмээн тодотгов.
Хүүхдийн бүтээлүүдийн “Миний үлгэрийн ертөнц” үзэсгэлэнгийн орчинд зочдыг угтан авсан нь тэдний сэтгэлийг ихээр хөдөлгөсөн төдийгүй “Миний үлгэрийн ертөнц” уралдааны бага ангийн төрөлд тэргүүн байр эзэлсэн Оюуны нахиа сургуулийн 2-р ангийн сурагч Г.Мичидмаагийн “Хүйн холбоо” зохиолыг Рома хүүхэлдэйн театрын сурагчид тайзнаа амилуулан нь зочдыг хүүхэд насанд нь аялууллаа.
Үйл ажиллагааны төгсгөлд
“Миний үлгэрийн ертөнц” уралдаанд байр эзэлсэн сурагчдын бүтээлийг цогц
хэлбэрээр нэгтгэн эмхэтгэсэн “Миний үлгэрийн ертөнц” номыг бэлэглэсэн ба
хүүхдүүдийн нүдээр үлгэр домгийн сэтгэлгээг тусгасан уг бүтээлд зочид өндөр
сэтгэгдэлтэй байгаагаа хэлж байв.
ҮЛГЭР, ДОМОГ, ӨВ СОЁЛ ТӨСЛИЙН